Хуудасны зүүлт (Footnote) ба төгсгөлийн зүүлт (Endnote) хийх
Товч тайлбар
Footnote нь тухайн хуудасны доод талд, Endnote нь баримтын төгсгөлд тайлбар, эх сурвалжийг дугаартайгаар байрлуулна. Дугаарлалт нь автоматаар явагдана.
Хэрхэн ашиглах вэ?
- Зүүлт тавих үгийн ард курсороо байрлуулна.
- References › Insert Footnote дарна (Ctrl+Alt+F).
- Хуудасны доод талд гарсан дугаарын ард тайлбараа бичнэ.
- Буцаж текст рүүгээ очихдоо зүүлтийн дугаар дээр давхар товшино.
Зөвлөгөө: Зүүлтийг устгахдаа доод талын текстийг биш, үндсэн текстэн дэх жижиг дугаарыг устгана. Тэгвэл бусад дугаар дахин эрэмбэлэгдэнэ.
Төгсгөлийн зүүлт оруулах бол Insert Endnote (Ctrl+Alt+D) дарна.
Тохиргоо
References табын Footnotes хэсгийн баруун доод буланд байх жижиг сумыг дарвал тохиргооны цонх нээгдэнэ.
- Number format: 1, 2, 3 эсвэл *, †, ‡ гэх мэт.
- Numbering: Continuous (бүх баримтаар үргэлжилсэн), Restart each section, Restart each page.
- Convert: бүх Footnote-ийг Endnote болгох, эсвэл эсрэгээр.
Аль хэлбэрийг сонгохыг сургуулийн заавраас шалгаарай.
Зүүлтийн фонт
Зүүлтийн текст Footnote Text гэсэн тусдаа style-тэй. Фонт, хэмжээг нэг бүрчлэн биш, энэ style-ийг өөрчлөх замаар бүгдийг нэг дор засна.
Эх сурвалжийг зүүлтээр биш, текстэн дотор (Бат, 2020) хэлбэрээр иш татах бол ном зүй, эшлэл нийтлэлийг үзээрэй.