Word-ийн хамгийн хэрэгтэй гарын товчлолууд
Товч тайлбар
Хулгана руу гараа шилжүүлэх бүрт хэдэн секунд алддаг. Доорх товчлолуудыг цээжилбэл ажлын хурд мэдэгдэхүйц нэмэгдэнэ.
Хэрхэн ашиглах вэ?
- Эхлээд Ctrl+Z, Ctrl+S, Ctrl+E зэрэг өдөр бүр хэрэглэх 5-аас эхэлнэ.
- Нэг долоо хоног хэрэглэж дассаны дараа дараагийн 5-ыг нэмнэ.
- Товчны нэр дээр хулганаа хэсэг байлгавал товчлол нь гарч ирдэг.
Зөвлөгөө: F4 нь сүүлийн үйлдлийг давтана. Нэг гарчигт өнгө өгсний дараа бусад гарчгийг сонгоод F4 дарахад л болно.
Текст
| Товчлол | Үйлдэл |
|---|---|
| Ctrl+B / I / U | Тод / налуу / доогуур зураас |
| Ctrl+] / [ | Үсгийг 1 пунктээр томсгох / жижигрүүлэх |
| Shift+F3 | Том, жижиг үсгийг ээлжлэн солих |
| Ctrl+Shift+C / V | Форматыг хуулах / буулгах |
| Ctrl+Space | Сонгосон текстийн форматыг арилгах |
Догол мөр ба хуудас
| Товчлол | Үйлдэл |
|---|---|
| Ctrl+L / E / R / J | Зүүн / төв / баруун / хоёр тал |
| Ctrl+Enter | Шинэ хуудас |
| Alt+Shift+↑ / ↓ | Догол мөрийг дээш / доош зөөх |
| Ctrl+Home / End | Файлын эхэнд / төгсгөлд очих |
Файл
| Товчлол | Үйлдэл |
|---|---|
| F12 | Save As |
| Ctrl+P | Хэвлэх |
| Ctrl+F / H | Хайх / солих |
Формат хуулах товчлол нь Format Painter-тэй адил ажилладаг. Бусад аргыг Word дээрх ажил хөнгөвчлөх аргууд-аас үзээрэй.