Албан бичгийн загварыг Word дээр бэлтгэх
Товч тайлбар
Албан бичгийн толгой, гарын үсгийн хэсгийг хүрээгүй хүснэгтээр байрлуулбал текст засахад хөдлөхгүй. Нэг удаа бэлтгээд Template болгон хадгална.
Хэрхэн ашиглах вэ?
- Layout › Margins-ээр байгууллагынхаа шаардсан хоосон зайг тохируулна.
- Эхний хуудасны дээд хэсэгт 2 багана, 1 мөртэй хүснэгт оруулж, зүүн талд байгууллагын нэр, хаяг, баруун талд огноо, дугаарыг бичнэ.
- Хүснэгтийг сонгоод Table Design › Borders › No Border дарж хүрээг нууна.
- Гарын үсгийн хэсгийг мөн хүрээгүй хүснэгтээр (албан тушаал зүүн талд, нэр баруун талд) хийнэ.
- File › Save As › Word Template (*.dotx)-ээр хадгална.
Зөвлөгөө: Огнооны оронд Insert › Date & Time-оос Update automatically-ийг сонгож болох ч хэвлэсний дараа огноо өөрчлөгддөг тул илгээсэн бичигт гараар бичсэн огноо илүү найдвартай.
Албан бичгийн хэлбэр, хоосон зай, фонт зэргийг байгууллага бүр өөрийн журмаар тогтоодог. Иймд доор зөвхөн Word дээр хэрхэн хийх аргыг бичлээ. Хэмжээ, байрлалыг өөрийн журмаараа тааруулаарай.
Яагаад хүснэгт хэрэглэх вэ
Огноог баруун тийш Space, Tab-аар шахвал нэг үсэг нэмэгдэхэд мөр шилжинэ. Хүснэгтийн нүд бүр өөрийн байрлалтай тул зүүн талын текст уртсахад баруун талынх хөдлөхгүй. ¶ товчийг асаавал хүрээгүй хүснэгтийн зааг тасархай шугамаар харагдана. Энэ шугам хэвлэгдэхгүй.
Лого
Логог толгой хэсэгт оруулахдаа зургийг хүснэгтийн нүдэнд In Line with Text хэвээр тавивал хөдлөхгүй. Зургийн байрлалын тухай зураг оруулж байрлуулах нийтлэлд бий.
Бэлэн загвараа ажилтан бүр ашигладаг болгох аргыг Template нийтлэлд бичсэн. Олон хүнд нэр солиод илгээх бол Mail Merge ашиглана.