Зурагт нэр өгөх (Caption) ба зургийн жагсаалт үүсгэх
Товч тайлбар
Caption-оор дугаарласан зураг нэмэх, хасахад дугаар нь өөрөө шинэчлэгдэнэ. Мөн тэдгээрээс зургийн жагсаалтыг автоматаар үүсгэж болно.
Хэрхэн ашиглах вэ?
- Зургаа сонгоод References › Insert Caption дарна.
- Анх удаа бол New Label дарж Зураг гэж бичнэ.
- Position-ийг Below selected item болгоод OK дарна.
- «Зураг 1»-ийн ард зургийн тайлбараа бичнэ.
- Жагсаалт гаргах газар курсороо байрлуулаад References › Insert Table of Figures дарж Caption label: Зураг сонгоно.
Зөвлөгөө: Дугаар буруу харагдвал Ctrl+A дараад F9 дарж бүх талбарыг шинэчилнэ.
Word-ийн шошго анхдагчаар Figure, Table, Equation гэсэн англи үгтэй байдаг. Нэг удаа «Зураг» шошго үүсгэчихвэл дараагийн удаа жагсаалтаас сонгоход л болно. Хүснэгтэд «Хүснэгт» гэсэн шошгыг мөн адил нэмнэ. Хүснэгтийн дугаарлалтын тухай хүснэгтийг гарчиглах, хүснэгтийн жагсаалт үүсгэх нийтлэлд бий.
Монгол хэлэнд хүснэгтийн нэрийг дээр нь, зургийн нэрийг доор нь бичдэг нийтлэг заншил бий. Гэхдээ сургуулийнхаа шаардлагыг шалгаарай.
Бүлгийн дугаартай болгох
«Зураг 2.3» (2-р бүлгийн 3 дахь зураг) хэлбэр хэрэгтэй бол Insert Caption цонхны Numbering дарж Include chapter number-ийг чагтална. Үүний тулд бүлгийн гарчиг олон түвшний дугаарлалттай байх ёстой.
Текстэн дотор «Зураг 3-т үзүүлснээр»
Дугаарыг гараар бичвэл зураг нэмэхэд таарахаа болино. Cross-reference ашиглавал автоматаар шинэчлэгдэнэ.