Cross-reference: «Зураг 3-ыг үз» гэж автоматаар холбох
Товч тайлбар
Cross-reference нь «Зураг 3», «2.1-р хэсэг», «15-р хуудас» гэх мэт дугаарыг гараар биш, талбараар оруулдаг. Зураг, бүлэг нэмэгдэхэд дугаар нь өөрөө зөв болно.
Хэрхэн ашиглах вэ?
- Текстэн дотор дугаар орох газар курсороо байрлуулна.
- References › Cross-reference дарна.
- Reference type-аас Зураг, Heading гэх мэт төрлөө сонгоно.
- Insert reference to-аас Only label and number (зураг) эсвэл Heading number (бүлэг) сонгоно.
- Жагсаалтаас аль зураг, гарчиг болохыг сонгоод Insert дарна.
Зөвлөгөө: Файлаа хэвлэх, PDF болгохын өмнө Ctrl+A, F9 дарж бүх дугаарыг шинэчлээрэй.
Cross-reference ажиллахын тулд зураг нь Caption-оор, гарчиг нь Heading style-аар хийгдсэн байх ёстой. Гараар бичсэн «Зураг 1» Reference type-ийн жагсаалтад гарахгүй.
Insert as hyperlink чагттай байвал уншигч Ctrl дараад товшиход тухайн зураг руу шууд очно. PDF болгосон ч энэ холбоос ажилладаг.
Хуудасны дугаар руу холбох
«Дэлгэрэнгүйг 24-р хуудаснаас үзнэ үү» гэх бол Insert reference to-гоос Page number сонгоно. Хуудас нэмэгдэхэд дугаар нь шинэчлэгдэнэ.
Зураг, гарчиг биш, текстийн дурын хэсэг рүү холбох бол эхлээд тэр хэсгийг сонгоод Insert › Bookmark-аар нэр өгнө. Дараа нь Reference type-аас Bookmark сонгоно.
«Error! Reference source not found.» гарвал
Холбосон зураг, гарчиг устсан эсвэл caption нь өөрчлөгдсөн гэсэн үг. Алдаатай талбарыг устгаад дахин оруулна.