(EXCEL) RANK.EQ функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын RANK.EQ функцийг хэрхэн ашиглах вэ?

RANK.EQ нь сонгосон өгөгдлүүд дотор байгаа тоог их болон багаасаа хэддүгээр байр эзэлж байгааг харуулдаг функц юм.

Функцийн бичлэг:

=RANK.EQ(сонгосон тоо, бүх өгөгдөл, ихээсээ болон багаасаа эрэмбэлэхийг сонгоно)

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Бичлэгдээр хэрэглэж байгаа ‘$’ тэмдэгтийг хэрхэн хэрэглэхийг доорх линкээр орж үзнэ үү.
(EXCEL) ‘$’ тэмдэгтийг хэрхэн хэрэглэх ве?

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) RANK.AVG функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын RANK.AVG функцийг хэрхэн ашиглах вэ?

RANK.AVG нь сонгосон өгөгдлүүд дотор байгаа тоог их болон багаасаа хэддүгээр байр эзэлж байгааг харуулдаг функц юм.

RANK болон RANK.EQ-с ялгаатай тал нь сонгосон тоо нь адилхан утгатай байгаа үед эзлүүлэх байрыг хэдэн тоо адилхан утгатай байна гэднээс хамаарч байрыг дунджилж эзлүүлэх болно.

Ихээсээ болон багаас нь эрэмбэлэхдээ ихээсээ бол 0,  багаасаа бол 1  гэсэн утга авна. Харин ямар нэгэн юм бичээгүй бол ихээсээ байр эзлүүлнэ.

Функцийн бичлэг:

=RANK.AVG(сонгосон тоо, бүх өгөгдөл, ихээсээ болон багаасаа эрэмбэлэхийг сонгоно)

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Бичлэгдээр хэрэглэж байгаа ‘$’ тэмдэгтийг хэрхэн хэрэглэхийг доорх линкээр орж үзнэ үү.
(EXCEL) ‘$’ тэмдэгтийг хэрхэн хэрэглэх ве?

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) Дараалласан өгөгдөл оруулах

Microsoft Office Excel дээр дараалласан өгөгдлийг оруулахад маш амархан арга байдаг.

Жишээлбэл: 1, 2, 3 эсвэл 1, 3, 5 гэх мэт адилхан алхамаар дарааллаж байгаа утга оруулахад хэрэглэх боломжтой.

Мөн функцийг бичихэд хэрэг болох тул мэдэж авахад илүүдэхгүй болов уу.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) ‘$’ тэмдэгтийг хэрхэн хэрэглэх ве?

Microsoft Office Excel дээр функцийг бичихэд ‘$’ тэмдэгтийг зөв хэрэглэж сурсан байхад илүүдэхгүй болов уу.

Функцийг бичээд хуулаад тавихад функц дээр бичсэн нүдний хаяг нь өөрчлөгддөг юм. Харин ‘$’ тэмдэгтийг ашиглавал өөрчлөгдөхгүй хуулагдах боломжтой.

Жишээлбэл:

‘$A$1’ гэж байгаа бол хуулж тависан ч гэсэн ‘$A$1’ нь өөрчлөгддөгүй харин ‘A1’ гэж бичсэн бол хуулж тависан газраас хамаарч ‘A1’ нь өөрчлөгдөнө.

‘$A1’ гэх юм бол ‘A’ нь өөрчлөгдөхгүй харин ‘1’ нь өөрчлөгдөх юм.

Мөн ‘A$1’ гэх юм бол ‘1’ нь өөрчлөгдөхгүй харин ‘A’ нь өөрчлөгдөх юм.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) SUMPRODUCT функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын MEDIAN функцийг хэрхэн ашиглах вэ?

SUMPRODUCT функц нь сонгосон багануудыг  харгалзах мөрөөр нь үржүүлээд гарсан үр дүнг хооронд нь нэмж нийлбэрийг нь олдог функц юм.

Энэ функцийг хэрэглэхдээ багана болон мөр нь адилхан тоотой байх хэрэгтэйг анхаарна уу.

Функцийн бичлэг:

=SUMPRODUCT(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) PRODUCT функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын PRODUCT функцийг хэрхэн ашиглах вэ?

PRODUCT функц нь сонгосон өгөгдлүүдийг хооронд нь үржүүлж үржвэрийг олдог функц юм.

Функцийн бичлэг:

=PRODUCT(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) MODE.SNGL болон MODE.MULT функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын MODE.SNGL болон MODE.MULT функцийг хэрхэн ашиглах вэ?

MODE.SNGL болон MODE.MULT нь сонгосон өгөгдлийн дотор хамгийн их давхцаж байгаа тоог буцааж өгдөг функц юм.

MODE.SNGL нь MODE функцтэй адилхан үйлдэл хийдэг функц бөгөөд шинэчлэсэн хувилбар юм.

MODE.SNGL болон MODE.MULT хоёр функцийн ялгаатай тал нь MODE.SNGL нь давхцаж байгаа тоо нь адилхан байсан ч гэсэн ганцхан утга буцаадаг юм. Харин MODE.MULT нь давхцаж байгаа олон утгыг илэрхийлэх боломжтой функц юм. Хэрхэн хэрэглэх талаар доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Функцийн бичлэг:

=MODE(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

=MODE.SNGL(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

=MODE.MULT(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) MEDIAN функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын MEDIAN функцийг хэрхэн ашиглах вэ?

MEDIAN функц нь сонгосон өгөгдөл дотроос голын утгыг нь олоход хэрэглэдэг.

Энэ нь дундажийг олно гэсэн үг биш.

Жишээлбэл: есөн ширхэг өгөгдөл байлаа гэж бодоход багаас нь жагсаагаад тав дахь өгөгдлийг нь үр дүн болгож гаргаж өгдөг функц юм.

Харин арван ширхэг өгөгдөл байлаа гэж бодоход багаас нь жагсааж байгаад тав дахь өгөгдөл болон зургаа дахь өгөгдлийг нэмээд хоёрт хуваасан утгыг буцаадаг функц юм.

Функцийн бичлэг:

=MEDIAN(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) COUNT, COUNTA болон COUNTBLANK функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын COUNT, COUNTA болон COUNTBLANK функцийг хэрхэн ашиглах вэ?

Эдгээр функцууд нь бүгд сонгосон нүднүүдийн дээр бичсэн өгөгдлүүдийг тоолоход ашигладаг. Тус тус юуг тоолох гэж байгаагаас хамаарч хэрэглэх болно.

COUNT функц нь сонгосон нүднүүд дээрх өгөгдлийн тоо, огноог тоолдог харин бичиг, тэмдэгт болон хоосон нүдийг тоолдоггүй.

COUNTA функц нь сонгосон нүднүүд дээрх өгөгдлийн тоо, огноо дээр нь бичиг болон тэмдэгтийг тоолдог. Харин хоосон зайг тоолдогүй.

COUNTBLANK функц нь сонгосон хэсгийн хоосон байгаа нүднүүдийг тоолдог.

Функцийн бичлэг:

=COUNT(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

=COUNTA(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

=COUNTBLANK(өгөгдөл)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) AVERAGEIF болон AVERAGEIFS функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын AVERAGEIF болон AVERAGEIFS функцийг хэрхэн ашиглах вэ?

Microsoft Office Excel програмын AVERAGEIF болон AVERAGEIFS функцүүд нь AVERAGE функцтэй адилхан дундажийг олдог функц бөгөөд ялгаа нь нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог.

AVERAGEIF функц нь ганцхан нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог бол AVERAGEIFS функц нь олон нөхцөлтэйгээр нийлбэрийг олно.

Функцийн бичлэг:

=AVERAGEIF(нөхцөл шалгах өгөгдөл, нөхцөл,  өгөгдөл)

=AVERAGEIFS(өгөгдөл, нөхцөл шалгах өгөгдөл 1, нөхцөл 1, нөхцөл шалгах өгөгдөл 2, нөхцөл 2, …)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Blog at WordPress.com.

Up ↑