Find and Replace: Word дээр үг хайх, нэг дор солих

· 2 мин унших Word

Товч тайлбар

Ctrl+H буюу Find and Replace нь урт бичиг баримтад нэг үг, тэмдэгт, форматыг хэдхэн секундэд бүгдийг нь солих боломж олгоно.

Хэрхэн ашиглах вэ?

  1. Ctrl+H дарж Find and Replace цонхыг нээнэ.
  2. Find what хэсэгт хайх үгээ, Replace with хэсэгт солих үгээ бичнэ.
  3. Нэг нэгээр шалгаж солих бол Find Next → Replace, бүгдийг солих бол Replace All дарна.
  4. Нарийн тохиргоо хэрэгтэй бол More >> дарж Match case, Find whole words only сонгоно.

Зөвлөгөө: Replace All хийсний дараа үр дүн таалагдахгүй бол Ctrl+Z нэг дарахад бүх солилт буцна.

Зөвхөн хайх бол Ctrl+F дарахад зүүн талд Navigation самбар нээгдэж, олдсон бүх газар шарлаж харагдана.

Тусгай тэмдэгт

More >> › Special товчноос сонгох эсвэл шууд бичиж болно.

КодУтга
^pМөр шилжилт (Paragraph mark, Enter)
^tTab
^lМөр таслах (Shift+Enter)
^mХуудас таслах (Page break)
^wАливаа хоосон зай (зөвхөн Find what хэсэгт)
^?Аливаа нэг тэмдэгт (зөвхөн Find what хэсэгт)

Түгээмэл жишээ

ЗорилгоFind whatReplace withТайлбар
Давхар зайг ганц болгох␣␣ (2 зай)␣ (1 зай)Олдохгүй болтол хэд хэдэн удаа Replace All дарна
Хоосон мөр арилгах^p^p^pМөн хэд хэдэн удаа давтана
Интернетээс хуулсан текстийн мөр бүрийн таслалыг арилгах^l␣Shift+Enter-ийг зай болгоно
Tab-ыг зай болгох^t␣

(␣ нь Space товчийг илэрхийлнэ.)

Форматаар солих

Жишээ нь бүх тод «Excel» үгийг цэнхэр болгох:

  1. Find what хэсэгт Excel бичээд More >> › Format › Font-оос Bold сонгоно.
  2. Replace with хэсгийг хоосон үлдээгээд Format › Font-оос өнгийг цэнхэр болгоно.
  3. Replace All дарна.

Дараагийн хайлт хийхээс өмнө No Formatting дарж форматын нөхцөлийг цэвэрлэхээ мартуузай.

Холбоотой: Word дээрх ажил хөнгөвчлөх аргууд · AI-аас хуулсан текстийг Word дээр цэвэр оруулах

Холбоотой нийтлэлүүд

WORD

Copilot-ийг Word дээр ашиглах: хураангуйлах, дахин бичүүлэх

Word-ийн Copilot ашиглан урт баримтыг хураангуйлах, догол мөрийг дахин бичүүлэх, шинэ ноор…

2026.07.111 мин
WORD

Word дээр Ө, Ү үсэг гарахгүй, фонт солигдох асуудлыг засах

Word дээр Ө, Ү үсэг дөрвөлжин, асуултын тэмдэг болж харагдах, өөр компьютер дээр фонт соли…

2026.07.041 мин
WORD

Хадгалаагүй Word файлаа хэрхэн сэргээх вэ?

Цахилгаан тасарсан, Word гацсан, санамсаргүй Don't Save дарсан үед хадгалаагүй файлаа Reco…

2026.07.161 мин