AI-аас хуулсан текстийг Word дээр цэвэр оруулах
Товч тайлбар
AI-ийн хариултыг шууд хуулбал сайтын фонт, өнгө, ** # зэрэг Markdown тэмдэг Word-д орж ирдэг. Keep Text Only-оор буулгаад Word-ийн Style-аар форматлавал баримт цэвэрхэн болно.
Хэрхэн ашиглах вэ?
- AI-аас хариултаа хуулна (Ctrl+C эсвэл хариултын доорх Copy товч).
- Word дээр баруун товшоод Paste Options-оос Keep Text Only (A үсэгтэй дүрс) сонгоно.
- Үлдсэн
**,#тэмдгийг Ctrl+H-ээр хоосон зүйлээр солино. - Гарчиг болох мөрөнд Heading 1, Heading 2, бусад текстэд Normal style өгнө.
- Агуулгыг өөрөө уншиж, тоо, нэр, огноо зөв эсэхийг шалгана.
Зөвлөгөө: Ингэж хуулахаас өмнө AI-д «Markdown тэмдэгт хэрэглэхгүй, энгийн текстээр бич» гэж хүсвэл цэвэрлэх ажил бараг шаардлагагүй болно.
Яагаад хог формат орж ирдэг вэ?
AI-ийн вэб хуудас текстээ HTML хэлбэрээр харуулдаг. Энгийн Ctrl+V хийхэд Word тэр хуудасны фонт, өнгө, дэвсгэрийг хамт авчирдаг. Харин AI апп эсвэл зарим хуулах товч нь Markdown хэлбэрээр хуулдаг тул **тод**, ## Гарчиг гэх мэт тэмдэг шууд харагдана.
Буулгах сонголтууд
| Сонголт | Үр дүн |
|---|---|
| Keep Source Formatting | Сайтын фонт, өнгө бүгд орж ирнэ |
| Merge Formatting | Тод, налуу хадгалагдаж, фонт нь Word-ийнхтой ижил болно |
| Keep Text Only | Зөвхөн текст. Хамгийн цэвэр |
Байнга текстээр буулгах бол File › Options › Advanced › Cut, copy, and paste хэсгийн Pasting from other programs-ийг Keep Text Only болгоно.
Markdown тэмдэг цэвэрлэх
Find and Replace (Ctrl+H)-ээр:
| Find what | Replace with |
|---|---|
** | (хоосон) |
### | (хоосон) |
## | (хоосон) |
^p^p | ^p (илүү хоосон мөр) |
###-ийг ##-ээс өмнө солих хэрэгтэй. Эс бөгөөс # тэмдэг үлдэнэ.
Хүснэгт
AI-ийн хүснэгтийг Word-д хуулахад ихэвчлэн жинхэнэ хүснэгт болж орж ирдэг. Текстэн хэлбэрээр (| A | B |) орж ирвэл AI-аас «Хүснэгтийг Tab-аар тусгаарлан бич» гэж хүсээд, Word дээр текстээ сонгож Insert › Table › Convert Text to Table дарна.
AI-д юу өгч болохгүй вэ?
Байгууллагын нууц мэдээлэл, иргэдийн регистрийн дугаар, хувийн мэдээллийг AI-д оруулахгүй байгаарай. AI буруу тоо, огноо бичих тохиолдол бий тул эцсийн хариуцлага таны өөрийнх.
Төстэй сэдэв: AI ашиглан Excel-ийн томьёо бичүүлэх · өөрийн текстийн загвар үүсгэх