Догол мөр (Indent) болон текстийг хоёр талаас тэгшлэх
Товч тайлбар
Догол мөрийг Space эсвэл Tab дарж хийвэл фонт өөрчлөхөд эвдэрдэг. First line indent тохируулбал Enter дарах бүрт шинэ догол мөр автоматаар доголтой эхэлнэ.
Хэрхэн ашиглах вэ?
- Тохируулах текстээ сонгоно (бүх файлд бол Ctrl+A).
- Home табын Paragraph хэсгийн баруун доод буланд байх жижиг сумыг дарна.
- Indentation › Special-ээс First line сонгоод By-д 12.5 мм гэх мэт утга бичнэ.
- Alignment-ийг Justified болгоод OK дарна (товчлол Ctrl+J).
Зөвлөгөө: Энэ тохиргоог Normal style-д хийвэл бүх баримт нэг дор өөрчлөгдөнө: Normal дээр баруун товшоод Modify › Format › Paragraph.
Шугамыг (View › Ruler) асаавал дээд талд гурвалжин хэлбэрийн гулсагч харагдана. Дээд гурвалжин нь эхний мөрийн догол, доод гурвалжин нь бусад мөрийн догол. Чирж тохируулж болох ч цонхоор тоогоор бичих нь илүү нарийвчлалтай.
Hanging indent
Эхний мөр нь зүүн тийш цухуйж, бусад мөр нь доголтой байх хэлбэр. Ном зүйн жагсаалтад их хэрэглэгддэг. Special-ээс Hanging сонгоно.
Justify хийхэд үг хооронд том зай гарвал
Ихэвчлэн хоёр шалтгаантай.
- Мөрийн төгсгөлд Shift+Enter (мөр таслах) байна. Justify нь энэ мөрийг ч бүтэн өргөнд сунгадаг. Paragraph mark-ийг асааж ↵ тэмдэг байгаа эсэхийг шалгаад, жинхэнэ Enter-ээр солино.
- Урт үг, URL мөрөнд багтахгүй байна. Тухайн үгийг таслах эсвэл холбоосыг богиносгоно.
Мөр хоорондын зайг тохируулах бол энэ нийтлэл-ийг үзээрэй.