Word файлыг PDF болгох, PDF-ийг Word-оор засах
Товч тайлбар
Word нь нэмэлт програмгүйгээр PDF үүсгэж, мөн PDF-ийг засварлах боломжтой Word файл болгон хувиргаж чадна.
Хэрхэн ашиглах вэ?
- File › Save As дарж хадгалах хавтсаа сонгоно.
- Save as type-аас PDF (*.pdf) сонгоно.
- Options дарж Create bookmarks using: Headings-ийг чагтална.
- Save дарна.
Зөвлөгөө: Хүлээн авагч засах шаардлагагүй бол PDF-ээр илгээх нь найдвартай. Компьютер бүр дээр фонт, хуудасны байрлал ижил харагдана.
Bookmark гэдэг нь PDF уншигчийн зүүн талд гарах гарчгийн жагсаалт. Гарчгууд нь Heading style-тэй байх ёстой. Тэгвэл урт тайлан, дипломын ажлын PDF-ийг уншигч бүлэг бүр рүү нэг товшилтоор очих боломжтой.
Хэрэв зөвхөн хэдэн хуудсыг PDF болгох бол Options цонхны Page range-ээс хуудсаа заана.
PDF-ийг Word-оор нээх
File › Open-оор PDF файлаа сонгоход Word “PDF-ийг засварлах боломжтой Word баримт болгоно” гэсэн мэдэгдэл гаргана. OK дарахад хувиргана.
Гэхдээ үр дүн эхийнхтэйгээ яг адил байх албагүй.
- Олон баганатай, зураг ихтэй хуудасны байрлал алдагдаж болно.
- Сканердсан PDF нь ихэвчлэн зураг хэлбэрээр орж ирдэг тул текстийг нь засах боломжгүй байж болно.
- Эх файл ArialMon зэрэг хуучин фонттой бол үсэг эвдэрч харагдана. Ийм үед ArialMon хөрвүүлэгч ашиглана.
Аль болох эх Word файлыг нь олж засах нь хамгийн зөв.